Хятадын эрх баригчид “Alibaba” компанийг мөрдөн шалгаж эхэллээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-24 12:33:58

МОСКВА. /Kommersant/. БНХАУ-ын Зах зээлийн хяналтын ерөнхий газар “Alibaba” компанийн эсрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулна гэдгээ мэдэгджээ.


Компанийн бодлого монополийн эсрэг хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг Хяналтын ерөнхий газар шалгах аж.  


Хятадын төв телевизийн мэдээлснээр, хэрэглэгчид хийх боломжтой хоёр сонголтоос нэг нь үлдэх үед компани албадлагын бодлого явуулж байна хэмээн “Alibaba” компанийг буруутгаад байгаа аж.


“Alibaba” компани 1999 онд байгуулагдсан бөгөөд цахим худалдаа, дижитал төлбөр тооцооны дэлхийн хамгийн том байгууллагуудын нэгд тооцогддог. Жек Ма компанийнхаа үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн өдөр буюу 2019 оны есдүгээр сарын 10-нд гүйцэтгэх захирлын ажлаа өгсөн билээ.

Холбоотой мэдээ