"Цахилгаан түгээх сүлжээ" ХХК-ийн 104 ажилтан цусаа хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-12-24 15:17:42

Ховд /МОНЦАМЭ/. Коронавирусний халдварын тархалттай холбогдуулан цусаа хандивлах иргэдийн тоо эрс буурсан.

Энэ үед Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Эрчим хүчний яам хамтран “Сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх аян”-ыг зохион байгуулж буй.

Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн "Цахилгаан түгээх сүлжээ" ХХК-ийн 104 ажилтан өнөөдөр цус сэлбэх \хандивлах\ үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, донорын эгнээг өргөжүүллээ. 



Судалгаагаар иргэд нэг удаа 400-450 мл цус хандивлахад 
гурван хүнд амьдрал бэлэглэдэг гэж үздэг. Иймээс цусны донорууд, сайн дурын идэвхтэн иргэд, оюутан залуусыг сайн үйлсийн аяныг дэмжин, бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэхийг тус байгууллагын хамт олон уриалж байв. 

Ховд аймгийн хэмжээнд 17-60 насны 1000 гаруй цусны донор бүртгэлтэй байна. Үүнээс Ховд аймгийн Цусны салбар төвд жилдээ 500 гаруй донор цус сийвэнгээ тогтмол бэлэглэдэг аж.   

 

Холбоотой мэдээ