548 иргэний хяналтын хугацаа дуусч, гэрийн тусгаарлалтаас гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-12-24 15:41:18


Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Өнөөдөр Сэлэнгэ аймгаас ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж эдгэрсэн 37 иргэн нутагтаа ирж байна. Эдгээр иргэд болон ар гэрийнхэн нь хариуцлагатай байж 14 хоног гэрийн дэглэмээ баримталж, гадуур гарч нийгмийн харилцаанд орохгүй, үүргээ биелүүлэхийг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа. Мөн ирж буй иргэдэд тавих хараа, хяналтаа сулруулахгүй байхыг сумын Онцгой комисст зөвлөлөө.

Аймгийн хэмжээнд нийт 1346 иргэн хавьтлын судалгаанд бүртгэгдэж, 548 иргэний хяналтын хугацаа дуусч гэрийн тусгаарлалтаас гарчээ. Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлыг судлах, эцэслэн тогтоох чиглэлээр тандалтын баг, цагдаа, тагнуулын байгууллага хамтран ажиллаж байна. Сүхбаатар сумын иргэдэд "Ковид-19" халдварын шинж тэмдэг илэрсэн болон зөвлөгөө авахад нь зориулж 95900103, 95916103 дугаарын утас ажиллуулж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 6 ажиглалт, нэг тусгаарлах байранд 74 иргэн хяналт ажиглалтад байгаа аж. Түүнчлэн аймгийн хэмжээнд таван цэг байршилд 5445 м2 талбайд голомтын халдваргүйжүүлэлтийг хийжээ. 

Сэлэнгэ аймгийн нэгдсэн вируслогийн лабораторид нийт 230 хүнд PCR шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарчээ. 

Холбоотой мэдээ