“Гудамж” төслийн хүрээнд 24 цэгийг шинэчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-02 13:42:02
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт “Гудамж” төсөл хэрэгжинэ. Энэ төслөөр нягтрал, хөдөлгөөн ихтэй гудамж, талбайг өргөсгөх гэнэ.

Өнгөрсөн хоёрдугаар сард аймгийн удирдлагууд “Гудамж” төслийн багийхантай хамтран ажиллах гэрээ байгуулж эхний ээлжинд хотын төвийн барилга байгууламж, зам талбай болон хотын ерөнхий төлөвлөгөөтэй танилцсан байна. Үүний дагуу шинэчлэх шаардлагатай 24 цэг байгааг тогтоож зураг төсвийг нь гүйцэтгэхээр болжээ.

“Гудамж” төсөл нь 2013 оноос Улаанбаатар хотоос  эхэлж Увс, Хэнтий, Архангай, Орхон  аймагт үргэлжилж байна. Үүнд улсын төсвөөс 70 орчим тэрбум төгрөг зарцуулжээ.

 Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ