“Түрээсийн орон сууц” баригдаж дуусаагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-02 13:43:48
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх газрыг сонгон шалгаруулахаар зарласан хоёр дахь тендэрийг ирэх сарын 13 –нд нээхээр болов.

Орхон аймагт түрээсээр ашиглах байр бэлэн болоогүй учир байр худалдаж авах, эсвэл шинэ баригдаж буй орон сууцыг гэрээгээр ашиглах боломж хайж байгаа юм.  Энэ зорилгоор байр худалдаж авах тендэр шалгаруулалтыг хоёр удаа зарлажээ. Эхний удаад “Немон констракшн”-аас өөр газар материалаа ирүүлээгүй тул сонгон шалгаруулалт явагдаагүй байна. Харин энэ удаагийнх амжилттай болвол 300-400 иргэн орон сууцтай болох юм.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт орон нутгаас хоёр тэрбум төгрөг төсөвлөжээ. 

Дашрамд дурдахад, Улаанбаатар хот болон Дархан-Уул аймагт Төрийн орон сууцны корпорацийн санхүүжилтээр баригдаж буй барилгыг “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамруулж байгаа юм. Харин Орхон аймагт уг корпорацийн санхүүжилтээр баригдаж буй барилга дуусах болоогүй ажээ.

Б.Оюун-Эрдэнэ


 

Холбоотой мэдээ