“Samsung”-ийн өв залгамжлагч БНСУ-ын хамгийн баян хувьцаа эзэмшигч болжээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2020-12-30 13:47:57

СӨҮЛ. /Yonhap/. Samsung” компанийн дэд захирал Ли Жэ Ён аавыгаа нас барсны дараа БНСУ-ын хамгийн баян хувьцаа эзэмшигч боллоо гэж “CEO Score” судалгааны байгууллага өнөөдөр мэдээлжээ.


Ли Жэ Ёны хувьцаа мягмар гаргийн байдлаар 9.1 их наяд вон буюу 8.3 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны эцсээс 1.7 их наяд воноор нэмэгдсэн гэж “CEO Score” мэдээлсэн байна.  


Түүний аав Ли Кун Хи энэ оны 10 дугаар сарын 25-нд буюу зүрхний шигдээсний улмаас эмнэлэгт хүргэгдсэнээсээ хойш зургаан жил гаруйн дараа 78 насандаа таалал төгссөн юм.


Samsung” компанийн тэргүүн агсан тэрбээр сүүлийн 10 жилийн турш БНСУ-ын хамгийн баян хувьцаа эзэмшигчээр тодорчээ. Түүний хөрөнгө 10 дугаар сарын эцсийн байдлаар 17.7 их наяд воноор үнэлэгдэж байв.


Ли Жэ Ёны хувьцааны үнэлгээнд ааваасаа өвлөж авах хөрөнгийг оруулаагүй байна. 

Холбоотой мэдээ