Өмнөговь сумын 19 ээж “Алдарт эх” боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-06-02 23:19:12

Увс аймгийн Өмнөговь сумынхан Эх үрсийн баярыг Цэцэрлэгт хүрээлэндээ өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн байна.

Энэ үеэр 3-5-р ангийнхны дунд унадаг дугуйн уралдаан эрэгтэй, эмэгтэй төрлөөр, хөгжилтэй буухиа тэмцээн 6-8-р ангийнхны дунд холимог багаар, олс таталтын тэмцээн 9-12-р ангийнхны дунд мөн холимог багаар явагджээ. Баг тус бүр 10 тамирчинтай оролцсон бөгөөд тэмцээний төрөл бүр дээр 1-3-р байр шалгаруулан амжилттай оролцсон хүүхэд багачуудад сумын ЗДТГ-аас шагнал гардуулсан байна.

Тус сумын 19 ээж “Алдарт эх”-ийн 2-р зэргийн одонгоор шагнуулсныг сумын удирдлагууд гардуулан өглөө.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ