Аймгийн удирдлагууд УИХ-ын гишүүдтэй цахимаар хуралдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-01-05 14:32:37

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 6-7-ны өдрүүдэд аймгийн ИТХ-ын нэгдсэн хуралдаан болж Аймаг хөгжүүлэх 5 жилийн /2021-2025 он/ үндсэн чиглэл болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн батлах гэж байна.

Энэхүү асуудалтай холбогдуулан аймгийн ЗДТГ-аас санаачлан Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд урилга хүргүүлж, санал солилцох цахим уулзалтыг энэ сарын 4-ний өдөр зохион байгууллаа. Уг уулзалтад аймгийн удирдлагууд болон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, түүний ажлын албаны төлөөллүүд оролцож, харилцан санал бодлоо солилцсон юм. Энэ үеэр тэд Увс аймагт цаашид хэрэгжүүлэхээр зорьж буй ажлуудад саналаа нэгтгэлээ. Ялангуяа иргэдийн бизнес, ажлын байрыг дэмжихийн тулд ирэх жилүүдэд юу хийх ёстой вэ? гэдэг асуудал дээр төвлөрч ярилцсан юм.


Холбоотой мэдээ