"Рио-2016" амжилттай болно гэдэгт ОУОХ итгэлтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-06-03 10:01:54

ЖЕНЕВ. /ВВС/. Рио-де-Жанейрогийн Олимп амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаагаа Олон Улсын Олимпын Хорооны /ОУОХ/ хэвлэлийн төлөөлөгч илэрхийллээ.

Риогийн Олимпын наадмыг зохион байгуулах хороо Олимпын наадмын бэлтгэл ажлын явцын талаарх тайланг ОУОХ-ны Удирдах зөвлөлд танилцуулсны дараа буюу өчигдөр хэвлэлийн төлөөлөгч Марк Адамс үг хэлсэн байна.

Адамс тайланг сайшаагаад “Олимпын тоглолт амжилттай болно гэдэгт ОУОХ итгэлтэй байна” гэж мэдэгдлээ.

Заалны дугуйн уралдааны замыг тавих ажил удаашралтай байгаа боловч энэ сарын эцэс гэхэд гүйцээнэ гэдгээ зохион байгуулагчид ОУОХ-нд амлажээ.

Одоогоор Олимпын тасалбарын 67 хувь буюу 4 сая орчмыг нь борлуулаад байгаа гэнэ.

“Халуун хумхаа, шумуулаар дамждаг “зика” вирус Олимпын үеэр тархах эрсдэл эрс буурна. Учир нь Олимпын үеэр Бразилд өвлийн улирал эхэлсэн байх болно” гэж зохион байгуулагчид ярьж байна.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ