Хөвсгөл аймагт 692 иргэн гэрийн ажиглалтад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-01-05 19:23:45

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өнөөдрийн байдлаар 692 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна. Өнөөдөр гэрийн ажиглалтын 14 хоногийн хугацаа дууссан 122 иргэн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгч тусгаарлалтаас гарсан байна. Мөн голомттой бүс нутгаас ирсэн 65 иргэнийг ажиглалт, тусгаарлалтад авчээ. Тус аймгийн хэмжээнд нийт 11593 иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж, хариу бүгд сөрөг гарсан байна. Цаашид эмнэлэгт суурилсан тандалт, иргэдэд суурилсан лабораторийн шинжилгээг Мөрөн суманд болон сумдад  энэ сарын 9,10-ны өдрүүдэд хийнэ гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.



Холбоотой мэдээ