Өнгөрсөн сард Иракт наад зах нь 867 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-06-03 10:36:23

БАГДАД. /Anadolu/. Ирак даяар өрнөж буй байлдааны ажиллагааны улмаас өнгөрсөн нэг сарын хугацаанд наад зах нь 867 хүн амиа алдаж, 1456 хүн шархадсан байна гэж НҮБ-ын Ирак дахь тусламжийн баг /UNAMI/ мэдэгдлээ.

Өнгөрсөн сард амиа алдсан хүмүүсийн 468 нь, шархадсан хүмүүсийн 1041 нь энгийн иргэд байсан гэдгийг тусламжийн багийн бэлтгэсэн тайланд дурджээ.

Зөвхөн Багдад хотод л гэхэд 267 хүн амиа алдаж, 740 хүн шархадсан байна.

Харин дөрөвдүгээр сард Иракт нийт 741 хүн амиа алдаж, 1374 хүн шархаджээ.

Дээрх тайланд Анбар мужид амиа алдсан хүмүүсийн тоог дурдаагүй байна. Тус мужийн Эль-Фаллужа хотод болон түүний эргэн тойронд Иракийн Зэвсэгт хүчин, түүний холбоотнууд болон “Лалын улс” бүлэглэлийн хооронд ширүүн тулалдаан болж байгаа билээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ