Эмэгтэй оюутнуудыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
sodonizm@gmail.com
2021-01-06 20:47:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зориг сан, АНУ-ын "Мерали" сантай хамтран охидын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа. Өмнө нь энэ хөтөлбөрийн хүрээнд 160 эмэгтэй оюутныг мэргэжлээрээ амжилттай суралцаж, сургуулиа төгсөх боломжоор хангасан байна.


Хөтөлбөрийн зорилго нь шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр суралцаж буй эмэгтэй оюутнуудыг дэмжих замаар тус салбарт эмэгтэйчүүдийн эзлэх  байр суурийг бэхжүүлэх, хүйсийн тэгш бус байдлыг арилгах юм.


Гэхдээ тус хөтөлбөрт зөвхөн МУИС, ШУТИС-ийн дараах салбар сургуулиудад энэ хичээлийн жилд бакалаврын өдрийн ангид 1-р курст суралцаж буй эмэгтэй оюутнууд хамрагдах боломжтой ажээ.


МУИС-ийн оюутнуудад:


ШУС-ийн Байгалийн Ухааны салбар: БАГЦ 1 болон БАГЦ 2 салбарт сургуулиудад 2020-2021 оны хичээлийн жилд бакалаврын өдрийн үндсэн ангийн 1-р курст суралцаж байгаа эмэгтэй оюутнууд. Тус сургуулийн ХШУИС-д 2020-2021 оны хичээлийн жилд бакалаврын өдрийн үндсэн ангийн 1-р курст суралцаж байгаа эмэгтэй оюутнууд хамрагдах боломжтой.  Гэхдээ ХШУИС-ийн 2+2 хөтөлбөрийн оюутнууд хамрагдах боломжгүй.


ШУТИС-ийн оюутнуудад:

Барилга, архитектурын сургууль,

Геологи уул, уурхайн сургууль,

Механик, тээврийн сургууль,

Мэдээлэл, холбоо технологийн сургууль,

Үйлдвэрлэлийн технологийн сургууль,

Хэрэглээний шинжлэх ухааны сургууль,

Эрчим хүчний сургууль зэрэг сургуульд  2020-2021 оны хичээлийн жилд бакалаврын өдрийн үндсэн ангийн 1-р курст суралцаж байгаа эмэгтэй оюутнууд хамрагдах боломжтой юм байна. 


Мөн тухайн элсэгч нь ЭЕШ-ын жигнэсэн дундаж оноо 700-гаас дээш байх, суралцаж байгаа сургуульдаа сонгосон мэргэжлээрээ тууштай суралцаж, 4 жилд багтаан сургуулиа төгсөх боломжтой оюутан байх, сонгосон мэргэжилдээ сонирхолтой байх зэрэг шалгуурыг хангасан оюутан  өргөдөлийн маягтаа  бөглөн илгээх юм. 

 

Ташрамд дурдахад, тэтгэлгийн шалгуурын дагуу дээрх салбар сургуулиудын 1+3, 2+2 хөтөлбөрийн оюутнууд хамрагдах боломжгүй ажээ. 


Холбоотой мэдээ