Хэт хүйтрэлийн улмаас цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-01-07 13:09:17

Говь-Алтай /МОНЦАМЭ/. 2021 оны нэгдүгээр сарын 7-ны 09 цаг 58 минутад "Цагаан-Олом-Есөнбулаг" 35 кВ ЦДАШ-д хэт хүйтрэлийн улмаас гэмтэл гарсан учир Говь-Алтай аймгийн зарим хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг хязгаарлажээ. 


Тухайлбал, тус аймгийн төв Есөнбулаг сум, Бигэр, Цогт, Чандмань, Эрдэнэ, Халиун, Цээл суманд гэмтлийн засвар үйлчилгээ хийж дуусах хүртэл хугацаанд цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийсэн тухай "Алтай-Улиастай эрчим хүчний систем" ТӨХК-аас мэдэгдлээ. 

Тус газрын засварын бригад гэмтэлтэй цэг Тайшир сумын нутагт ажил үүргээ гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдөр 14 цагийн орчимд Алтай хот цахилгаан эрчим хүчээр бүрэн хангагдана хэмээн холбогдох албанаас мэдээллээ.

Түүнчлэн өчигдөр буюу лхагва гарагт мөн адил цаг агаарын цочир хүйтрэлээс болж ЦДАШ-д шугамд гэмтэл гарснаас үүдэн дээрх сумдын цахилгаан эрчим хүчийг хязгаарласан билээ.

Холбоотой мэдээ