МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн даргаар М.Наранбаатар томилогдлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
sodonizm@gmail.com
2021-01-08 01:03:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн ээлжит гишүүдийн нэрс тодорч, МҮОНРТ-ийн ерөнхий захирал асан М.Наранбаатарыг даргаар сонголоо.


УИХ-ын 44 дүгээр тогтоолоор энэ сарын 1-нээс бүрэн эрхийн хугацаа дуусаж, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдсөн Үндэсний зөвлөлийн дарга асан Б.Энхмандах, Үндэсний зөвлөлийн гишүүн, Хяналтын зөвлөлийн дарга Д.Цэндсүрэн, Үндэсний зөвлөлийн гишүүн Б.Батбаяр, Б.Золбаяр, З.Энхболд, Д.Нямсамбуу нарын оронд УИХ-ын 43 дугаар тогтоолоор мөн энэ сарын 1-нээс шинээр Д.Ганболд, М.Наранбаатар, Д.Цоодол, Г.Отгонбаяр, М.Уянга, Ж.Цэсэн, Д.Оюун-Эрдэнэ нар томилогдсон байна. 


Харин өмнөх гишүүдээс Н.Жанцан, Б.Галаарид, Ж.Соёл-Эрдэнэ, Д.Өлзийбаатар, С.Алтанцэцэг, Д.Батсүх, В.Бат-Эрдэнэ, Х.Чилаажав нар үргэлжлүүлэн ажиллахаар болжээ. 

Холбоотой мэдээ