Африкийн улсуудын холбоонд БНХАУ тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-29 11:16:55

НЬЮ-ЙОРК. /ВВС/. Ирэх таван жилд манай улс Африкийн улсуудын холбоонд /АУХ/ 100 сая долларын цэргийн тусламж үзүүлнэ гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин хэллээ.

БНХАУ-ын дарга даваа гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблейд үг хэлэхдээ ингэж амласан юм.

Түүний хэлснээр, Африкийн нөөц хүчин байгуулж, хямралд хариу арга хэмжээ авах чадавхыг сайжруулахад энэ тусламжийн мөнгийг зарцуулах аж.

Мөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд БНХАУ 8000 цэргээ оролцуулна гэж Си дарга хэлсэн юм.

Үүнээс гадна БНХАУ-НҮБ-ын энх тайван ба хөгжлийн санг байгуулахад нэг тэрбум доллар өгөхөө тэрбээр амлажээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд