ДЭМБ-ын шинжээчид Хятадыг зорино

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-11 15:03:27

БЭЭЖИН. /TASS/. Коронавирус үүссэн шалтгааныг олж тогтоохоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчид 1 дүгээр сарын 14-нд Хятад улсыг зорино.


Шинжээчид Хятадын эрдэмтэй хамтран шалгалт явуулна хэмээн БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хороо мэдэгдсэн байна.


Олон улсын шинжээчдийн бүлгийг Хятадад нэвтрэхэд нь зөвшөөрөл олгох үйл явцыг Хятадын эрх баригчид сунжруулсанд урам хугарч буйгаа ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус өмнө нь мэдэгдсэн.


Коронавирусний цар тахал 2019 оны эцсээр Хятад улсад анх дэгдэж, удалгүй дэлхийн бусад оронд тархсан билээ. ДЭМБ 3 дугаар сарын 11-нд коронавирусний халдварт өвчнийг цар тахал хэмээн зарласан юм.

Холбоотой мэдээ