Дорноговьд QR кодыг нэвтрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-01-12 15:17:55

Дорноговь /МОНЦАМЭ/.Улсын Онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын дагуу Дорноговь аймгийн 14 сумын 134 аж ахуй нэгжид QR кодыг нэвтрүүлжээ.

Цар тахлын үед үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж болон төрийн байгууллагууд QR кодыг нэвтрүүлж үйл ажиллагаандаа ашигласнаар тухайн байгууллагад коронавирусийн халдвар гарсан эсэх мэдээлэл тухайн хүний утсанд нь  очиж, халдвараас сэргийлэх боломж бүрдэх аж.

QR авахдаа qr.119.mn хаягаар нэвтэрнэ. Дараа нь байгууллагын нэр, утас зэрэг шаардлагатай мэдээллийг оруулж, QR код үүсгэх товчийг дарж, код авах юм.

Тухайн QR кодыг байгууллагынхаа үүдэнд наах бөгөөд QR код уншуулах иргэн www. EBarimt апп-ыг гар утас дээр суулгаж нэвтрэх хэсгийн өмнөх цонхонд COVID-19 гэсэн цэсийг ажиллуулж QR кодыг уншуулна. 

Холбоотой мэдээ