Сайншанд хот утаатай болох нөхцөл бүрдсэн үү?

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-01-12 16:00:42

Дорноговь /МОНЦАМЭ/. Нийслэлээс зүүн урагш засмал зам даган машинаар, галт тэргээр 460 км довтолгоод хүрчихдэг Дорноговь аймаг 70 мянга гаруй хүн амтай.

Өвлийн улирал эхлэхээр Дорноговь аймгийн төв Сайншанд сумын агаарын бохирдол нэмэгдэж, өглөө, оройдоо нүүрсний үнэр хамар цоргин, утаа ихэсч байгаа дүр төрх бий болоод удаж байна.

Сайншанд сумын хувьд 20 минутын дундаж, 24 цагийн дундаж агууламж  нь ялангуяа өвлийн улиралд, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж стандартаас давсан тохиолдлууд цөөнгүй ажиглагддаг талаар албаны хүн өгүүлсэн юм. Агаарын бохирдлыг үүсгэгч олон хүчин зүйлээс товчилбол азотын давхар исэл NO2 гэх бодис автомашины утаанаас дэгддэг.

Дээрх мянга, мянгаар тоологдох автомашин асах бүртээ л агаарт хорт утаа ялгаруулдаг байна. Мөн насжилт хэтэрсэн, хуучин автомашин утаа ялгаруулахад онцгой үүрэг гүйцэтгэдэг аж. Мөн хүхэрлэг хий SO2 нь нүүрсний хийн шаталтаас гэр хорооллын өрх айл, нам даралтын зуухнуудаас үүдэлтэй аж.

Үүнээс гадна байгууллага, ард иргэдийг ус, дулаанаар хангадаг “Чандмань-Илч” компани ихээхэн хэмжээгээр утаа ялгаруулдаг. Тэгэхээр гол бохирдуулагч нь түүхий нүүрсний хэрэглээ аж.

Аймгийн төв Сайншанд хотод 26 мянга орчим, хилийн боомт Замын-Үүд суманд харьяалалгүй иргэдтэйгээ нийлээд 20 орчим мянга, нийт 40 гаруй мянга буюу хүн амын 60 орчим хувь нь дээрх томоохон хоёр сууринд суурьшин амьдарч байна. 

Холбоотой мэдээ