Малчдын техник, цахилгаан төхөөрөмжийн хэрэглээ нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-01-12 17:35:17

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт 4.2 мянган өрхийн долоон мянга гаруй малчин жилийн дөрвөн улиралд малаа маллан, байгалийн эрсдэлийг даван туулж, мал аж ахуйн бүтээгдэхүүнээ борлуулж, түүнийгээ амьдралынхаа орлогын гол эх үүсвэр болгон аж төрж байна.

Одоогоос 11 жилийн өмнө буюу 2010 онд нийт малчин өрхийн 70.2 хувь нь цахилгааны эх үүсвэртэй, 52.9 хувь нь телевизортой, 68.5 хувь нь малын хашаа саравчтай, 26.2 хувь нь автомашинтай, 38.4 хувь нь мотоциклтэй байжээ.

Харин 2019 онд нийт малчин өрхийн 84.5 хувь нь цахилгааны эх үүсвэртэй, 77.2 хувь нь телевизортой, 83.3 хувь малын хашаа саравчтай, 62.1 хувь нь автомашинтай, 70.9 хувь нь мотоциклтой болсон нь  өмнөхөөсөө 14.3-35.8 пунктээр нэмэгдсэн байна.

Холбоотой мэдээ