Хэбэйд тусгаарлалтын төв барьж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-01-14 12:34:22

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын хойд нутгийн Хэбэй мужийн нийслэл Шижяжуан хотод “COVID-19”-ийн голомтлон тархсан тохиолдлууд бүртгэгдсэнтэй холбогдуулан эмнэлгийн хяналтын төв барьж эхэлжээ.


Хятадын төмөр замын 14-р товчоо группийн төслийн менежер Ма Шаохайн мэдээлснээр, тусгаарлалтын төвийг барихыг лхагва гаргийн 11 цагт үүрэг болгосон бөгөөд 100 гаруй ажилтан, олон арван төрлийн машин техникийг дайчилсан байна. 


Шижяжуан хотын Жэндин тойрогт барих тусгаарлалтын төвийг 33 га газарт байгуулах төлөвтэй байгаа бөгөөд 3000 түр тасагтай, тасаг бүр 18 м2 талбайтай байх ажээ.


Хэбэйд лхагва гаргийн оройны байдлаар дотоодод халдварласан 463 тохиолдол, зөөвөрлөгдөн ирсэн хоёр тохиолдол бүртгэгджээ. Мөн 195 шинж тэмдэггүй тохиолдол, зөөвөрлөгдөн ирсэн таван тохиолдлыг эмнэлгийн хяналтад оруулжээ.


Хэбэйд илэрсэн халдварын тохиолдлуудын дийлэнх нь Шижяжуан, Шинтай хотод бүртгэгдсэн бөгөөд эдгээр хотын бүх оршин суугчийг шинжилгээнд хамруулах хоёр дахь үе шатыг эхлүүлсэн байна. 

Холбоотой мэдээ