Орон нутгийн онцлох бүтээгдэхүүн шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-01-14 13:27:24

Дорноговь /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж байгаа “Нэг суурин-нэг бүтээгдэхүүн аян”-ы хүрээнд Дорноговь аймгийн ХХААГ-аас аймгийнхаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд "Орон нутгийн онцлох бүтээгдэхүүн" нэртэй уралдааныг цахимаар зохион байгуулж байна.

Одоогийн байдлаар 50 үйлдвэрлэл эрхлэгч гар урлал, сүү цагаан идээ, оёдол, сийлбэр зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүний зураг, товч тайлбарыг ХХААГ-т илгээжээ.

Албаныхан энэ сарын 28-нд шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулж шагнаж урамшуулахаар төлөвлөсөн байна. Дэлхий нийтэд тархаад байгаа “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх уралдааныг цахимаар зарласан байна. 

Холбоотой мэдээ