"Зөвлөн тусалъя" арга хэмжээг өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-01-16 13:48:43

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраас Ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран "Зөвлөн тусалъя" арга хэмжээг өрнүүлж байна. 


Коронавирусний халдвар, насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр энэхүү арга хэмжээг өрнүүлж байгаа ажээ. Үүний хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, өдөр бүр 14.00-18.00 цаг хүртэл нийтийн эргүүл гарч байна. Мөн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг гудамж, талбай, олон нийтийн газар, үйлчилгээний цэгүүдэд байршуулан ажиллаж байгаа тухай тус аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.

Түүнчлэн эцэг эхчүүдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхаарууллаа. 


Холбоотой мэдээ