Зуунмод суманд хүүхдүүд төөрч алга болжээ

Орон нутагт | Төв
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-05 16:15:00
Yesukheitumur Tumurbaatar

5 сарын 25-наас 6-р сарын 2-нд Зуунмод суманд 3-4 настай 7 хүүхэд төөрч алга болжээ.

Тэднийг долоо хоногийн турш  хайсны дүнд ямар нэг бэртэл гэмтэлгүй, эсэн мэнд олсон талаар Цагдаагийн байгууллага мэдээлж байна. Иймд бага насны хүүхдийг уул хадаар дагуулж явахдаа хараа хяналтаа өндөржүүлэх шаардлага байгааг Төв аймгийн Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Тус аймагт өнгөрсөн долоо хоногт нийт 39 гэмт хэрэг бүртгэгдснээс залилан нэг, хулгай 11, үүнээс  малын хулгай долоо, авто осол найм, ахуйн  гал түймэр хоёр, танхай ес, хүний амь нас хохироосон гурав, бусад төрлийн таван хэрэг бүртгэгдсэн байна. 

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ