Уртын тээврийн 229 жолоочийн коронавирусний шинжилгээний хариу сөрөг гарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2021-01-16 11:23:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд коронавирусний халдварын голомт идэвхтэй байгаа тул ЗӨСҮТ-ийн 3 баг өнгөрсөн хоногт 14 байгууламжийн 5620 мкв талбайд голомтын ариутгал хийлээ.

Тус төвийн багийнхан Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж, уртын тээвэрт явдаг 229 жолоочид коронавирусний шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарсан байна.

НЭМҮТ-ийн эмч нар Улаанбаатар хотод коронавирусний өргөжүүлсэн тандалт хийж байгаа бөгөөд өнгөрсөн 24 цагт 4744 иргэнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй аж.

ЭМЯ-ны тусгай дугаарын 7 утсанд өнгөрсөн 24 цагт 5346 хүн хандаж, зөвлөгөө мэдээлэл авсныг Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр дурдав.

Коронавирусний халдварын тандалт судалгаанд энэ хугацаанд 2400 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллалаа.

Холбоотой мэдээ