Манжуурын замд осол гарч, хоёр монгол иргэн амь эрсэджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-06-05 22:49:10

Манжуурын замд осол гарч, гурван хүн газар дээрээ амь эрсэдсэн тухай аймшигт мэдээг өчигдөр авав. Дорнод аймагтай хил залгаа оршдог БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шинэ барга баруун хошууны төв Алтан-Эмээлээс Манжуур хотын чиглэлд Дашмаг тосгоны ойролцоох зам дээр осол гарчээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар манай монгол иргэд Истана машинтай явж байтал Хятадын дугаартай жип машин гэнэтхэн урсгал сөрж орж ирээд мөргөсөн аж. Дээрх ослын улмаас манай хоёр иргэн газар дээрээ амь насаа алдаж, хэд хэдэн хүн хүнд, хөнгөн хэлбэрээр бэртсэний дотор хоёр ч хүн хөлөө хугалсан гэнэ.

Энэ хүмүүс Улаанбаатар хотоос Манжуурыг зорьж явжээ. Осолд өртөгсөд одоогоор Манжуур хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

 Б.Туяа

Холбоотой мэдээ