Ган төмөр оньсон дөрөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-01-19 20:14:55

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд ховор нандин олон сайхан түүхийн үнэт үзмэрүүд хадгалагдаж байна. Тухайлбал маш нарийн хийцтэй ховор нандин оньсон дөрөө энд байдаг аж.

Энэхүү дөрөө нь гурван хэсгээс бүтсэн энгийн оньсон дөрөө гэнэ. Үүнийг ган төмрөөр хийжээ. Өндөр нь 17.4 см, өргөн нь 14.6 см, жин нь 1575 грамм аж. Энэхүү оньсон дөрөөг Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул Гончиг өөрийн төрсөн охин Хорхойжавт уламжлуулан хадгалуулж байсан байна. Энэхүү дөрөөг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р багийн иргэн Цорс овогт Төлөв овогтой Ганхүү 2019 онд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд худалдсан байна.

Холбоотой мэдээ