БНХАУ-ын гаднаас татсан хөрөнгө оруулалтын хэмжээ дээд үзүүлэлтэд хүрчээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-20 12:00:54

БЭЭЖИН. /TASS/. Хятад улс өнгөрсөн онд нийт 144.37 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт татсаныг өнгөрсөн оныхтой харьцуулахад 4.5 хувиар илүү үзүүлэлт болжээ.


БНХАУ-ын Худалдааны яамны мэдэгдсэнээр, тус улс гадаадаас татсан хөрөнгө оруулалтынхаа хэмжээгээр өнгөрсөн доод түүхэн дээд амжилт тогтоожээ.


“Хятад улс цар тахлаас үүдэлтэй сөрөг нөлөөг амжилттай давж, эдийн засгийн уналтын нөхцөлд хилийн чанадаас татах хөрөнгө оруулалтынхаа урсгалыг тогтворжуулах зорилтыг амжилттай биелүүллээ” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.


Юанийн дүнгээр хөрөнгө оруулалт 6.2 хувиар өсөж, 999.98 тэрбум юаньд хүрчээ. 

Холбоотой мэдээ