Ж.Байдены засаг захиргааны ажилтнууд өдөр бүр шинжилгээнд хамрагдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-20 14:13:56

НЬЮ-ЙОРК. /Axios/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байдены засаг захиргаа Цагаан ордны ажилтнуудад өдөр бүр коронавирусний шинжилгээнд хамрагдах, “N95” төрлийн амны хаалт тогтмол зүүх шаардлагыг тавина. 


Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Үндэсний эдийн засгийн зөвлөлийн тэргүүн зэрэг Цагаан ордны өндөр дээд албан тушаалтнуудтай ойр ажиллах шинэ ажилтнуудад заавар зөвлөмж тараажээ. Үүнээс гадна Цагаан ордны зарим ажилтан ойрын хугацаанд коронавирусний вакцинжуулалтад хамрагдах аж.


“Ж.Байдены Цагаан ордон цар тахлын үеэр бүх ажилтны аюулгүй байдлыг хангах эрүүл мэндийн байгууллагын заавар зөвлөмжийг дагаж мөрдөнө” хэмээн Ж.Байдены штабын албан тушаалтан мэдэгдсэн байна.

 

Холбоотой мэдээ