Хүүхдээ асардаг эцэгт тэтгэмж олгохгүй байх заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэв

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-01-20 14:46:17
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаар, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх дүгнэлт гаргав. 


Тус хуулиар өөрийн төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эхэд, хүүхэд асарсны тэтгэмж олгохоор заасан. Энэ нь ижил нөхцөлд хүүхдээ асарч байгаа эцгийн дээрх тэтгэмж авах боломжийг хязгаарлаж байна. Өөрөөр хэлбэл, хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд хүйсээс шалтгаалсан ялгамжтай байдлыг бий болгосон гэж Үндсэн хуулийн цэцийн гишүүд үзжээ.


Дээрх зохицуулалт нь дам байдлаар хүүхэд асрах харилцаанд эхэд илүү үүрэг хүлээлгэх, эцэг, эх харилцан тэгш эрхтэйгээр чөлөөтэй сонгох боломжийг хязгаарлах сөрөг үр дагавар үүсгэхийг Үндсэн хуулийн цэц дүгнэлтдээ тэмдэглэсэн байна.

Холбоотой мэдээ