Сэлэнгэ аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг 7 дугаар сард тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-01-21 16:09:14

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхдугаар хуралдаан энэ сарын 20-ны өдөр цахимаар хуралдлаа. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тодруулбал:

-Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцэн, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг 2021 оны 07 дугаар сард тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо.

-Мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгох санал өгөх тухай асуудлыг хэлэлцээд аймгийн Засаг даргад санал хүргүүлэхээр тогтжээ.

-Түүнчлэн сум, байгууллагууд тухайн жилийн төсвийн төслөө боловсруулан батлахдаа Төсвийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн судалгаа тооцоо, зураг төсөвтэй хөрөнгө оруулалтын ажлуудад төсвийн тооцоолол хийх чиглэлийг үүрэг болгожээ.

-Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхдугаар хуралдаанаар Цагааннуур сумын харьяат Довдонгийн Амаржаргалыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал уламжлах зэрэг асуудлыг авч хэлэлцсэн байна.  

Холбоотой мэдээ