Японд “Moderna”-гийн вакцины эмнэлзүйн туршилтыг эхлүүлжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-01-22 10:09:13

ТОКИО. /Kyodo/. АНУ-ын “Moderna” биотехнологийн компанид гарган авсан “COVID-19”-ийн вакцины эмнэлзүйн туршилтыг эхлүүллээ гэж Японы “Takeda” эмийн компани пүрэв гарагт мэдээлжээ.


Takeda” компани “mRNA-1273” вакцины туршилтад насанд хүрсэн 200 хүнийг оролцуулах юм. “Moderna” Японы холбогдох байгууллагын зөвшөөрлийг авсныхаа дараа тус улсад 50 сая тун буюу 25 сая хүнийг дархлаажуулахад хүрэлцэх вакциныг нийлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.


COVID-19” халдварын тохиолдлын тоо нэмэгдэх олноор нэмэгдэх болсон Японд коронавирусний вакцинжуулалтыг хараахан эхлүүлээгүй байгаа юм. Японы Засгийн газарт АНУ-ын “Pfizer” компани вакциндаа зөвшөөрөл олгох хүсэлт гаргасан бол Их Британийн “AstraZeneca” компани Японд вакцины туршилтаа эхлүүлжээ.


Японы Засгийн газар “Pfizer”-ээс 144 сая тун, “AstraZeneca”-гаас 120 сая тун, “Moderna”-гаас 50 сая тун вакцин авахаар тохиролцсон нь 157 сая хүнийг дархлаажуулахад хүрэлцэнэ гэж Японы Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Япон улс нь 126 сая орчим хүн амтай юм. 

Холбоотой мэдээ