“Амола” буюу “Үзэгч үгүй үнэн” шинэ ном гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-01-22 12:17:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ууланд дуртай хэн бүхний унших дуртай ширээний номны болж чадах “Амола” буюу “Үзэгч үгүй үнэн” нэртэй шинэ ном өнөөдөр худалдаанд гарлаа.


Монголын анхны  Севен саммитеер, Монголын анхны К2 саммитеер, Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ уулчин Бадамгаравын Гангаамаа өөрийн  адармаатай  амьдрал, авиралтын тэмдэглэл, амжилтаар  “ Амола”  буюу “Үзэгч үгүй үнэн”  нэртэй ном бичиж, олон түмний хүртээл болгож байна.


"Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлсэн хорио цээрийн журмыг мөрдлөгө болгож шинэ номын нээлтийг нийтийг хамарсан байдлаар хийхгүй юм байна. Харин ном авах хүсэлтэй хувь хүмүүс, байгууллагуудаас захиалга авч эхэлжээ. 




Дэлхийн долоон тивийн долоон оргилд хөл тавьсан анхны Монгол хүн Бадамгаравын Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 /8611 м/ ууланд 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр амжилттай авиралт хийсэн билээ.  Монголын уулчин эмэгтэйтэй хамт 31 уулчин энэ оргилд гарч рекорд амжилт тогтоосон юм. Монголын шилдэг уулчдын К2 оргилд хүрэх гэсэн гурав дахь оролдлого ийнхүү амжилттай болж, Б.Гангаамаа түүхэн амжилтын эзэн болж байсан юм.


 

Монголын бахархалт эмэгтэй Б.Гангаамаагийн түүхэн дээд амжилтуудыг танилцуулж байна.

 

-2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /5642 м/


-2011 онд Дэлхийн болон Ази тивийн ноён оргил Эверест /8848 м/

 

-2012 онд Африк тивийн ноён оргил Килименжаро /5895 м/

 

-2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали /6194 м/

 

-2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6962 м/

 

-2016 онд Австрали тивийн ноён оргил Карстенс /4884 м/

 

-2016 онд Антарктид тивийн ноён оргил Винсон массив/д.т.д 4897м/

 

-2018 оны долдугаар сарын 21 К2 уулын Чогори /8611 м/ оргилд гарсан анхны Монгол эмэгтэй юм.

Холбоотой мэдээ