Алтай хотоос өмнө зүгт 16 км-т 3.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-01-24 19:59:56

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн төв Алтай хотоос өмнө зүгт 16 км-т 3.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө.


Тодруулбал, нэгдүгээр сарын 24-ний 18:49:29 цагт 46.24N өргөрөг, 96.18E уртраг, аймгийн төвөөс өмнө зүгт 16 км-т 3,3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Алтай салбараас мэдээлэв. Газар хөдлөлтийн хүчтэй дуу чимээ гарсан нь Алтай хотын иргэдэд мэдрэгдсэн байна. 


Холбоотой мэдээ