Хүүхдийн зуслан энэ сарын 12-ноос эхний ээлжээ авна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн “Буянт хотхон” нэртэй хүүхдийн зуслан энэ сарын 12-оос эхний ээлжээ авахаар төлөвлөж байна. Одоогийн байдлаар бэлтгэл ажил хийж байгаа гэж тус зуслангийн дарга н.Адъяа ярилаа.
“Буянт хотхон” хүүхдийн зусланд орон нутгийн төсвийн 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар амралтын 6 байр, стандартын 00-ийг шинээр барьж ашиглалтанд оруулсан байна. Мөн 99 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хүүхдүүдийг ая тухтай амрахад шаардлагатай тоног төхөөрөмж, мотор, сургалтын хэрэгсэл зэргийг нийлүүлэхээр бэлэн болоод байгаа аж. Зуслангийн ажилчдын тав тухтай орчинг бүрдүүлж 4 айлын орон сууцанд засварын ажлыг мөн орон нутгийн хөрөнгөөр хийхээр болсон байна.
Тус байгууллага нь байнгын 10 гаруй ажилтантай ажээ. Нэг ээлжиндээ 250 хүүхэд хүлээж авах боломжтой юм байна. Эхнийхээ хоёр ээлжээр бага ангийхныг авахаар төлөвлөж байгаа гэнэ. 1-5 дугаар ангийн хүүхдүүд нэг хоногийн 15 мянга, дунд, ахлах ангийнхан 18 мянган төгрөгөөр амрах боломжтой юм. Тэрээр өмнөх жилүүдийн төлбөрийг нэмэгдүүлэхгүй гэсэн бодлоготой байгаа аж.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн