Төв аймаг үндэсний сурын аваргуудаа тодрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-06 22:57:34
Yesukheitumur Tumurbaatar

 2016 оны үндэсний сурын өсвөр үе, насанд хүрэгчдийн Төв аймгийн аваргууд тодорлоо.

Энэ сарын 5-нд Төв аймгийн Зуунмод суманд болсон аймгийн аваргын тэмцээнд Арга вант, Зуунмод, Лүн зэрэг дөрвөн сумын 50 гаруй тамирчин оролцоход өсвөрийнхөнийг Зуунмодны Г.Анужин, Д.Билгүүн нар хошуучлав.

Харин насанд хүрэгчдийг МУГМ Х.Оюунчимэг, спортын мастер Э.Цогбаяр, Н.Энэрэл нар тэргүүлжээ. 

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ