Умард Солонгосын дипломатч Өмнөд рүү зугтжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-01-25 13:32:46

СӨҮЛ. /Yonhap/. Кувейт дэх БНАСАУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Рю Хен У Өмнөд Солонгос руу зугтан гарсан тухай “Yonhap” агентлаг энэ талаар мэдээлэлтэй эх сурвалжаас иш татан уламжилжээ.


Эх сурвалжийн мэдээлснээр, Рю Хен У гэр бүлийн хамт Өмнөд Солонгос руу дүрвэсэн байна. Тэрбээр 2017 онд НҮБ-ын тогтоол батлагдсаны дараа БНАСАУ-ын Элчин сайд Со Чан Сикийг Кувейтээс албадан гаргаснаас хойш ЭСЯ-ны хэргийг түр хамаарагчаар ажиллаж байсан байна. Дипломат ажилтны оргон зайлсан талаар эх сурвалж өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Гэхдээ хэвлэлүүд Рю Хен Уныг 2019 оны есдүгээр сард Өмнөд Солонгос руу зугтсан гэж мэдээлжээ.


Тэрбээр Умард Солонгосын удирдагчдын тансаг эд зүйлс худалдан авахдаа ашигладаг "нууц сейф" гэж нэрлэдэг санг хариуцаж байсан Чон Иль Жун гэгчийн хүргэн байж магадгүй бөгөөд хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө Өмнөд рүү зугтахаар шийдсэн байж магадгүй гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлсэн байна.


Холбоотой мэдээ