Зуунмод сумын төвийг гэрэлтүүлгийг нэмэгдүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-06 23:25:15
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Зуунмод сумын зам дагуу хэсэг газар гэрэлтүүлэгтэй боллоо.

"Төв шинэчлэл" төсөвт үйлдвэрийн газар хотын төв хэсэг буюу Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс Оёдлын үйлдвэрийн байр хүртэлх туслах замд  есөн гэрэлтүүлэг суурилуулаад байна. Энэ хэсэг олон жил гэрэлгүй, харанхуй байсан бөгөөд амьдрах таатай нөхцөл бүрдсэнд иргэд баяртай байгаа юм. Тус байгууллага энэ онд Зуунмод сумын 770 орчим гэрэлтүүлэгийг чанартай, цахилгаан бага зарцуулдаг лед гэрлээр солихоор төлөвлөж, Одонт хөтөл, Нацагдарж, Зүүндэлгэр багаас эхлэхээр бэлтгэл хангаж байна.  

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ