Гэрийн дэглэм зөрчвөл өөрийнх нь зардлаар 14 хоног тусгаарлана

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-01-25 14:40:22

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн онцгой комиссоос улсын Онцгой комисстой зөвшилцсөний үндсэн дээр өнгөрсөн долоо хоногт зөвхөн Дархан-Уул аймгийн харъяат иргэдээ татан авахаар болсон. Энэ дагуу Улаанбаатар хотоос энэ сарын 18-23-ны өдрүүдэд 5 удаагийн татан авалтаар өөрийн аймгийн харъяат 857 иргэнийг авчээ. Эдгээр иргэдэд 14 хоног гэртээ тусгаарлагдах үүрэг өгсөн аж. Хэрэв аймгийн Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийг мөрдөөгүй тохиолдолд өөрийнх нь зардлаар ажиглан, тусгаарлах байранд 14 хоног байлгах шийдвэрийг өнөөдөр гаргажээ.

Түүнчлэн Улаанбаатар хотоос ирсэн иргэдийг 5 хоногийн дараа PCR шинжилгээнд хамруулан, эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах аж.

Халдвартай бүсээс ирсэн иргэд гэрийн ажиглалтад байх хугацаанд гадуур гарч, нийгмийн харилцаанд орохгүй байх, зөвхөн эрх бүхий байгууллагын зөвлөмж, шийдвэрийг дагахыг үүрэг болгож, биелүүлээгүй тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэдгийг хатуу анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ