"Төв шинэчлэл- 2" төсөл амжилттай хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-07 06:57:43
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Зуунмод сум руу ороход угтдаг цэцэрлэгт хүрээлэнгийн моднууд  80-95 хувьтай ургаж байна.

Энд гурван жилийн өмнө "Төв  шинэчлэл-2"  төслийн хүрээнд 42 байгууллагын 1200-аад ажилчин шар хуайс, улиас тарьсан нь хотын өнгө үзэмж хийгээд, байгаль орчинд эерэг нөлөөтэй байна. Төслийн дарга М.Ширбазарын ярьж буйгаар тарьсан суулгацыг өдөр бүр усалж, арчилсан нь ийм үр дүн авчирсан байна.

Цаашид сумын хэмжээний ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн тулд  илүү олон мод тарьж, ургуулахаар төлөвлөөд байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ