Хувийн зардлаар суралцагчид татварын буцаан олголт, хөнгөлөлтөд хамрагдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-01-26 13:11:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаадын их, дээд сургуулиудад хувийн зардлаар суралцаж буй оюутнууд болон хүүхэд нь сурч буй эцэг, эх иргэд Хувь хүний орлогын албан татварт заасан хөнгөлөлтөөр нэг удаа татварын буцаан олголт авах боломжтой юм. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу холбогдох материалаа бүрдүүлж зааврын дагуу татварын системийн etax.mta.mn цахим хуудсаар дамжуулан ирэх сарын 15-ны дотор илгээхийг татварын байгууллагаас мэдээлж байна. 

Сургалтын төлбөрийн буцаан олголтыг авахын тулд сургуулийн тодорхойлт, төлбөр төлсөн банкны болон сургуулиас өгсөн баримт зэргийг хавсаргахыг татварын байгууллагаас мэдээлж байна. Мөн орон сууц худалдан авсантай адил орлого нотлох баримтыг бүрдүүлэх шаардлагатай аж. 


Оюутан сурч байх хугацаандаа ажил хийж, төлбөрөө төлсөн тохиолдолд буцаан олголт эдэлнэ. Ингэхдээ сургалтын төлбөрт төлсөн мөнгөний 10 хувийг буцаан авах юм.


Хөнгөлөлт буюу сургалтын төлбөрөө буцаан авах хуулийн заалтад дотоод, гадаадын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургууль болон сургалтын төвд оюутнаар элсээд бакалварын болон мэргэжлийн дипломын сургалтад сурч буй оюутнууд, суралцагчид хамрагдах юм. Мөн оюутан өөрөө сурч байх хугацаандаа ажил хийж, төлбөрөө төлсөн тохиолдолд буцаан олголт эдлэх юм байна. Ингэхдээ сургалтын төлбөрт төлсөн мөнгөний 10 хувийг буцаан авах аж. 


Тодруулга: Хувь хүний орлогын албан татварын хуулийн 23.5-д "Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд оюутан, эсхүл суралцагчаар элсэн суралцаж байгаа тохиолдолд түүний анхны бакалаврын болон дипломын мэргэжил эзэмших сургалтын хугацаанд тухайн татварын жилд төлсөн, баримтаар нотлогдож байгаа сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ" гэж заасан байдаг. 


Холбоотой мэдээ