Тогтвортой хөгжлийн аянд цагдаагийн алба хаагчид нэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-01-27 13:31:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тогтвортой хөгжлийг дэмжин хэрэгжүүлж буй Монгол-Японы "Шизүмон" нийгэмлэг Баянхонгор аймагт "Эко Баянхонгор" төсөл хэрэгжүүлж байна. Тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн боловсролтой, амьдралын зөв хэв маягтай иргэн бэлтгэх төслийн хүрээнд аймгийн иргэд, алба хаагч нарт "Тогтвортой хөгжил-хог хаягдлын менежмент" сургалтыг үе шаттай зохион байгуулж байна.


Төслийн баг "Эко Баянхонгор" төслийн хүрээнд аймгийн Цагдаагийн газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Санамж бичгийн хүрээнд байгаль орчны эрсдэлийг бууруулах зорилгоор “Тогтвортой хөгжлийн боловсрол”, “Хог хаягдлын менежмент ба гарц, шийдэл” сургалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн ажлыг үе шаттайгаар зохион байгуулах юм. 


Хог хаягдлыг ангилан ялгах, байгууллагын гэрэл, ус, цахилгааныг хэмнэх зэрэг алба хаагчдын экологийн боловсролыг нэмэгдүүлж, “Хогоо ангилж-хотоо цэвэрлэе-Цагдаа 100” уриалга гарган бусад төрийн байгууллагыг уриалж, аймгийн “Ногоон хөгжлийн бодлого”-ийн хэрэгжилтийг дэмжих зорилготой ажиллаж байна. Аймгийн ИТХ-ын дэргэд "Тогтвортой хөгжил-түншлэлийн зөвлөл" байгуулаад байгаа юм. 


Холбоотой мэдээ