“Хаадын тоглоом” цувралаас сэдэвлэсэн хүүхэлдэйн кино гарна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-28 13:50:17

НЬЮ-ЙОРК. /The Hollywood Reporter/.  HBO” стриминг үйлчилгээ үзүүлэгч платформ “Хаадын тоглоом” телевизийн цувралаас сэдэвлэн бүтсэн хүүхэлдэйн киног гаргахаар төлөвлөж байна.


“Хаадын тоглоом” цувралыг дэлгэрүүлэх шинэ төслийг хэрэгжүүлэх явц эхний шатандаа явж байгаа бөгөөд энэ талаар найруулагчидтай яриа хэлэлцээ хийж байгаа аж.


“Хаадын тоглоом” цувралын эхний бүлэг 2011 оны 4 дүгээр сарын 17-нд дэлгэцнээ гарсан. Энэ цуврал нь АНУ-ын телевизийн түүхэндээ хамгийн үнэтэй бүтсэн төслүүдийн нэг юм. Цувралын хамгийн сүүлийн найм дахь бүлгийг гаргахад 90 сая ам.долларыг зарцуулжээ. Тухайлбал, цувралын таван гол дүрийг бүтээсэн жүжигчид анги болгоноос 500 мянган ам.доллар авсан юм. Энэхүү цуврал нь олон оронд алдартай болж, хэд хэдэн шагнал хүртжээ. 

Холбоотой мэдээ