НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга вакцин хийлгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-29 08:55:31

НЬЮ-ЙОРК. /Риа Новости/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш коронавирусний вакцин хийлгэжээ.


“Вакцины эхний тунг хийлгэж байгаадаа би баяртай байна. Вакцин бүх хүнд, бүх газарт хүрэлцээтэй байх асуудал дээр бид хамтран ажиллах ёстой. Цар тахлын үеэр аюулгүй байдлыг хангахаас нааш бидний хэн нь ч аюулгүй гэдгээ мэдэрч чадахгүй” хэмээн тэрбээр “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.


Цар тахал дэгдэж эхэлснээс хойш коронавирусний 101.9 сая тохиолдол бүртгэгдэж, халдварын улмаас 2.1 сая хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ