Нийслэлд тогтмол үйл ажиллагаа явуулж буй музей, үзмэрийн танхимууд

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2021-01-29 12:14:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганаар энэ сарын 28-нд баталсан Музейн тухай хуульд хүүхэд музейгээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжийг хуульчлаад байгаа билээ.


Өнөөдрийн байдлаар, манай улсад хуулийн этгээдийн бүртгэлтэй, төрийн өмчийн 12 музей, орон нутгийн өмчийн 24 музей үйл ажиллагаа явуулж байна.

Мөн:

  • Монголбанк,
  • Хил хамгаалах ерөнхий газар,
  • Онцгой байдлын ерөнхий газар,
  • Цагдаагийн ерөнхий газар,
  • Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллага,
  • Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Палеонтологийн хүрээлэн зэрэг эрдэм шинжилгээний байгууллага,
  • Шинжлэх ухаан, технологийн их сургууль,
  • Хөдөө аж ахуйн их сургууль,
  • Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль,
  • Улаанбаатарын их сургууль,
  • “Их Засаг” олон улсын их сургууль зэрэг дээд боловсролын байгууллагын дэргэд 16 бэсрэг музей, үзмэрийн танхим бий.


Хувийн хэвшлийн:

  • Олон улсын оюун ухааны музей,
  • “Данзанравжаа” музей,
  • Монголын Уламжлалт Анагаах Ухааны Музей,
  • Чингис хааны өв соёлын музей,
  • Хэлмэгдэгсдийн дурсгалын музей,
  • Монгол костюмс музей,
  • Цагаандариум музей, галерей зэрэг тогтмол үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй музей байна.

Түүнчлэн, хөдөөгийн сум, дүүрэгт орон нутаг судлах, сурталчлах зориулалт бүхий 265 музей, үзмэрийн танхим бий.

Холбоотой мэдээ