ХЭҮК Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд хяналт шалгалт хийж байна

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2021-01-29 18:35:06

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунангаар ахлуулсан Ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд хяналт шалгалт хийж байна.


Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон ХЭҮК-т ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр шалгалтыг зохион байгуулж байгаа юм байна. 


Мөн түүнчлэн ХЭҮК-оос тус төвд 2016 онд хүргүүлсэн 2/11 дугаар зөвлөмж, өнгөрсөн оны 12 дугаар сарын 30-нд Эрүүл мэндийн сайдад хүргүүлсэн 1/811 дугаар зөвлөмжийн хэрэгжилтийг шалгаж байгаа аж. 


Энэхүү зөвлөмжүүдийн дагуу  хөдөлмөрлөх эрх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх, тус төвөөр үйлчлүүлэгчдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах хүртээмжтэй орчин бүрдсэн эсэх, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөхцөл байдлыг шалгаж байна.  

Холбоотой мэдээ