ӨНӨӨДӨР: П.Цэгмидийн "Би" үзэсгэлэн гарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-10 07:18:59

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал 


10:00 цагт: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно. 

11:00 цагт: Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын цалин хөлс нэмэгдүүлэх асуудалд төр, засгаас үл тоомсорлосон хандлага гаргаж буйтай холбоотой ээлжит бус XIV өргөтгөсөн хурал МҮЭХ-ны төв байранд болно. 

11:30 цагт: Ахмадын дуу хоолой хөдөлгөөнөөс: “Төр засагт хүргэх ахмад настнуудын үг” хэвлэлийн хурлыг Үндэсний мэдээллийн төвд хийнэ.

11:30 цагт: Боловсролын Зээлийн Сангийн даргын үүрэг түр орлон гүйцэтгэгч О.Сийлэгмаагийн хууль зөрчсөн талаар баримтыг нийтэд ил болгохоор эцэг эхийн төлөөлөл Боловсролын яамны байранд хэвлэлийн хурал хийнэ.

16:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. 


-Энхтайван хөгжлийн төлөөх дэлхийн шинжлэх ухааны өдөр тохиож байна.

-Волейболын дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.

-Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй “Холбооны цом”-ын төлөөх тэмцээн үргэлжилж байна.   

-Монгол, Германы уран бүтээлчдийн хамтарсан "Анагаагч эх дэлхий" олон улсын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл "HUE" арт галерейд гарч байна.  

-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.

УСГЗ П.Цэгмидийн "Би..." шилдэг бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 17-ныг хүртэл Уран зургийн галерейд гарна.

-МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Ж.Пүрэвсүрэнгийн “Огторгуйн охид” бие даасан үзэсгэлэн Бий контемпорари арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл олны хүртээл болно. 

-Найм дахь удаагийн “Алтан намар” судалбар зургийн үзэсгэлэн Бий контемпорари арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл гарна. 

-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.

-Буудлагын ДАШТ энэ сарын 18-ныг хүртэл болно. 


Хилийн чанадад: 

-Египетийн Каир хотод буудлагын ДАШТ үргэлжилж байна.

-БНХАУ-ын Шанхай хотод “Олон улсын импортын экспо-2025”-д Монголын ноолуур, самар, байгалийн гаралтай хүнс, гоо сайхны болон мах, махан бүтээгдэхүүнийг сурталчилж байна.

-Португал улсын Ерисейра хотын Жейми Лобо ба Силвагийн нэрэмжит Соёлын төвд зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн  11 дүгээр сарын 16-ныг хүртэл гарна. 

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.


Орон нутагт:

Сэлэнгэ: Өндөр гэгээн Занабазарын намтар, уран бүтээлийг сурталчлах хүрээнд иргэд олон нийтийн дунд "Асуулт хариултын танин мэдэхүйн цахим контент" бүтээх, Өндөр гэгээн Занабазарын "Ном товхимлын үзэсгэлэн" гаргана.

Өмнөговь: МЗЭ, МСНЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч, цаасан урлаач Ц.Галбадрахын "Үзэсгэлэнт говь" цаасан барын үзэсгэлэн "Говийн байгаль" түүхийн музейд энэ сарын 14-ныг хүртэл үргэлжилнэ. 

Ховд: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ