Цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын явцтай танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-02-01 16:26:20
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/ Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат болон бусад удирдлагууд Цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын явцтай танилцлаа.

Цэвэрлэх байгууламжийн ажил 2020 онд эхэлсэн бөгөөд “Сайн констракшн” ХХК болон “Сан” ХХК түншлэлийн хүрээнд хамтран гүйцэтгэж байгаа юм.

Барилгын ажлын явц 65 хувьтай байгаа ба 2021 оны есдүгээр сарын 30-нд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа ажээ.

Энэхүү цэвэрлэх байгууламж нь хоногт 3000 куб.метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай биологи цэвэрлэгээний байгууламж бөгөөд Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны санхүүжилт бүхий “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн L3713-МОН" төслийн хүрээнд баригдаж байгаа юм.  

Холбоотой мэдээ