Богд-Ар хороололд гарсан галын голомтоос 66 хүнийг аварлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2021-02-04 22:40:52

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байдаг Богд-Ар хорооллын 11А байрны 8 дугаар давхарт гал гарчээ. 


Өнөөдөр 16.18 цагт ирсэн дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 10 дугаар ангийн 1, 2, 3 дугаар тасгийн бүрэлдэхүүн ажиллаж, гал түймрийн голомтоос 12 хүүхэд, утаажилтын бүсээс 11 хүүхэд, 43 том хүн, нийт  66 иргэнийг гаргасан байна. 


Гал түймрийн тархалтыг 16.28 цагт зогсоосон байна. Галын шалтгаан нөхцөлийг мэргэжлийн байгууллагууд тогтооно гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.




Холбоотой мэдээ