“Johnson & Johnson” вакцинаа АНУ-д бүртгүүлэх хүсэлтээ өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-05 10:11:00

НЬЮ-ЙОРК. /TASS/. Johnson & Johnson” компани коронавирусний вакциныг нь онцгой нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгох тухай хүсэлтийг АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газарт илгээжээ.


Johnson & Johnson” компанийн гарган авсан вакцинаас нэг тунг хийхэд үр дүн үзүүлж байгаа аж. Хүсэлтийг туршилтын гурав дахь үе шатнаас цуглуулсан вакцины үр дүн, аюулгүй байдлын талаарх мэдээлэлд үндэслэн гаргажээ. Зохих зөвшөөрөл олгогдсоны дараа вакцин нийлүүлэхэд бэлэн байгааг компани мэдэгдэв. 


“Johnson & Johnson” АНУ болон бусад улсад явуулсан вакцины туршилтын гурав дахь үе шатны тухай мэдээллээ нэгдүгээр сарын сүүлчээр танилцуулжээ. Туршилтыг АНУ, Латин Америк, Өмнөд Африк зэрэг улсад явуулж 43 мянга гаруй хүн оролцжээ. Бүх бүсэд тэр дундаа коронавирусний шинэ хувилбар бүртгэгдсэн бүсэд явуулсан туршилтад коронавирусний хүндрэл болон дундаж хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд вакцин 66 хувийн үр дүн үзүүлжээ. Вакцин АНУ-д 72 хувь, Латин Америкт 66, Өмнөд Африкт 57 хувийн үр дүн үзүүлснийг компани онцолсон байна.


АНУ-д вакцин бүртгэгдсэн байдал

АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компанийн гарган авсан вакциныг 12 дугаар сард хэрэглэхийг зөвшөөрчээ. Түүнчлэн компанийн вакцинд зөвшөөрөл олгосон юм.


АНУ-д халдварын 26.6 сая тохиолдол бүртгэгдэж, халдварын улмаас 455.2 мянган хүн нас баржээ. Энэ хоёр үзүүлэлтээр АНУ дэлхийд тэргүүлж байна. 

Холбоотой мэдээ