Чингэлтэй дүүргийн Бэлх орчмын айл өрхүүдийн дунд халдвар илэрч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-02-05 11:25:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Нийслэлд коронавируст халдварын 10 голомт өндөр идэвхжилтэй байна. Сүүлийн үед Чингэлтэй дүүргийн Бэлхийн айл өрхүүдийн дунд халдвар идэвхтэй тархах хандлагатай байгаа аж. 


Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, Сүүлийн үед голомтын цар хүрээ ихсэж байна. Ялангуяа гэр хороолол, нийтийн байруудад халдвар их гарч байгааг сэрэмжлүүлэв. 

Хамгийн идэвхтэй байгаа голомт гэвэл, “Монгол шир ХК-д өчигдөр 18 тохиолдол байсан бол өргөжүүлсэн тандалт хийхэд долоон тохиолдол нэмэгдэж нийт 25 болжээ.

Мөн БЗД-ийн “Х апартмент” байранд  халдвар нэмэгдэж нийт 13 тохиолдол бүртгэгдээд байна.

Банк бус санхүүгийн байгууллагатай холбоотой голомтод мөн халдвар нэмэгдэж 40 тохиолдол болжээ.

Чингэлтэй дүүргийн Бэлхэд байршилтай гутлын цехтэй холбоотой голомтын хувьд, гэр бүл, найз нөхдийн дунд хүрээ нь өргөсөж 26 тохиолдол бүртгэгдсэн байна.

Түүнчлэн СХД-ийн худалдааны төвтэй холбоотой халдварын тохиолдол гэр бүл, найз нөхөд гэж тэлэн нийт 17 тохиолдол болжээ.

Мөн СБД, СХД, Чингэлтэй дүүргийн нийтийн байруудаас халдвар бүртгэгдэж байгаа аж.


Халдварын цар хүрээ тэлж, хоногт 30-аас дээш тохиолдол нэмэгдэж буй энэ үед хүн бүр өөрсдийгөө хамгаалж аль болох гадуур явахгүй байхыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөөр байна.

Холбоотой мэдээ